НүүрЭрүүл мэндАнагаах ухааны ховор тохиолдол: Өвчтөний өндгөвчнөөс шүд олджээ

Анагаах ухааны ховор тохиолдол: Өвчтөний өндгөвчнөөс шүд олджээ

Татарстаны Бүгд найрамдах улсын эмнэлэгт хүний бие махбод хэчнээн нарийн төвөгтэй, гайхалтай болохыг дахин сануулсан анагаах ухааны нэгэн ховор тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар “Mash Iptash” Телеграм суваг мэдээлсэн байна.

Эмэгтэйчүүдийн төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр эмч нар өвчтөнөөс 6 см орчим хэмжээтэй дермоид уйланхай илрүүлжээ. Гэхдээ мэргэжилтнүүдийг уйланхай илэрсэн явдал биш, харин түүний доторх зүйлс хамгийн ихээр гайхшруулсан байна. Уг уйланхайн дотроос бүрэн хэлбэржсэн шүд, багц үс болон өөхөн эд гарч иржээ.

Эмч нарын хэлснээр, өвчтөн эмэгтэйд ямар нэгэн өвдөлт, зовуурь илрээгүй байсан бөгөөд уг эмгэгийг санамсаргүй байдлаар оношилсон байна. Зураг дээр дермоид уйланхайн өвөрмөц шинж тэмдгүүд тодорхой харагдсан тул эмч нар яаралтай мэс засал хийж, авахаар шийдвэрлэжээ.

Анагаах ухааны ховор тохиолдол: Өвчтөний өндгөвчнөөс шүд олджээ

Өвчтөнийг яаралтай эмэгтэйчүүдийн тасагт шилжүүлж, туршлагатай мэс засалчид дурангийн (лапароскопи) хагалгааг амжилттай гүйцэтгэсэн байна.

Анхны зүсэлтээс авахуулаад оёдол тавих хүртэлх бүх процесс ердөө 30 минут үргэлжилжээ. Уйланхайг эрүүл эдийг нь гэмтээлгүйгээр маш нямбай салган авсан бөгөөд өвчтөний биеийн байдал сайн, эмнэлгээс гарч амбулаториор эмчлүүлж байгаа аж.

Энэхүү гажиг хэрхэн үүсдэг вэ?

Дермоид уйланхай гэж юу вэ, яагаад түүний дотор шүд, үс үүсдэг вэ? Энэхүү эмгэг нь төрөлхийн бөгөөд эхийн хвлийд үр хөврөл дөнгөж бүрэлдэж эхлэх үед үүсдэг байна. Үүнийг анагаах ухаанд үр хөврөлийн хөгжлийн гажиг буюу дисэмбриогенез (үр хөврөл бүрэлдэх явцад эд эсийн байрлал буруу хуваарилагдах үзэгдэл) гэж нэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, тухайн охиныг эхийнхээ хэвлийд байх үед л энэхүү шүд болон үс биен дотор нь аль хэдийн үүссэн байсан бөгөөд насан туршид нь ямар нэгэн зовуурь, хор нөлөө үзүүлэлгүйгээр хадгалагдсаар иржээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд