Саудын Арабын “Аль-Наср” клуб болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду өөрийн сүй бүсгүй Жоржина Родригесийн төрсөн өдөрт зориулан онцгой бэлэг барьжээ.
Mongolnews24.com сайтын мэдээлснээр, хөлбөмбөгчин өөрийн Instagram хуудаснаа хамтдаа авахуулсан зургаа нийтэлж, “Миний амьдралын утга учир болсон бүсгүй минь, төрсөн өдрийн мэнд хүргэе!” хэмээн бичсэн байна. Харин Жоржина өөрийн стори хэсэгтээ хайртай залуугаасаа авсан бэлэг болох Швейцарын дээд зэрэглэлийн Rolex брэндийн цагаа гайхуулжээ.

Хосууд 2016 оноос хойш харилцаатай байгаа бөгөөд Роналду 2025 оны 8-р сард Родригест гэрлэх санал тавьсан юм. Тэд таван хүүхэд (Криштиану-младший, тээгч эхээс төрсөн ихэр Ева, Матео болон дундаасаа төрсөн Алана Мартина, Белла Эсмеральда) өсгөж хүмүүжүүлж байна.
Тэдний хурим 2026 оны зун, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа болохоор төлөвлөгджээ. Хуримын ёслол тамирчны төрөлх нутаг болох Мадейра арлын Фуншал хотын төв сүмд зохион байгуулагдах аж.
