Монголын The MongolZ баг Intel Extreme Masters-ийн IEM Kraków 2026 тэмцээнд оролцохоор боллоо. Тус тэмцээн 1 дүгээр сарын 28-нд эхлэх бөгөөд The MongolZ баг 1 дүгээр сарын 31-нээс тоглолтоо эхлүүлэх хуваарьтай байна.
IEM Kraków 2026 нь ESL-ээс зохион байгуулдаг Intel Extreme Masters цувралын тэмцээн бөгөөд ESL Pro Tour-ийн хүрээнд явагдахаар мэдээлэгдсэн. Албан ёсны графикаар тэмцээний эхний шат (Stage 1) 1 дүгээр сарын 28–30-нд, дараагийн шатны дээд хүснэгт (Stage 2 – Upper Bracket) 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 3 хүртэл үргэлжлэхээр байна.
The MongolZ баг шууд Stage 2-д урилгаар багтсан бөгөөд А хэсгийн дээд хүснэгтэд байрлажээ. Тэдний эхний өрсөлдөгч нь Stage 1-ээс шалгарч ирэх баг байх тул 1 дүгээр сарын 28–30-нд болох тоглолтуудын үр дүнгээр тодрох юм.
Тэмцээний шатлалын товч мэдээлэл:
- 1 шат (1/28–1/30): Хасагдах хүснэгтээр явагдаж, ялагчид 2 шат руу дэвшинэ. Нийт 16 баг эхний шатанд өрсөлдөнө.
- 2 шат, дээд хүснэгт (1/31–2/3): А, Б гэсэн хоёр хэсэгт урилгаар орсон багууд Stage 1-ээс шалгарсан багуудтай таарна.
Урилгаар Stage 2-д оролцох багууд
- FURIA
- Team Vitality
- Team Falcons
- Team Spirit
- Natus Vincere
- MOUZ
- FaZe Clan
- The MongolZ
Урилгаар Stage 1-д оролцох багууд
- Aurora Gaming
- B8
- Legacy
- G2 Esports
- Team Liquid
- 3DMAX
- Astralis
- PARIVISION
- Heroic
- paiN Gaming
- FUT Esports
- Ninjas in Pyjamas
- Passion UA
- BCG Esports
- NRG
- GamerLegion
1 шатны эхний учраанууд
- Aurora Gaming vs GamerLegion
- Heroic vs PARIVISION
- Team Liquid vs Ninjas in Pyjamas
- Passion UA vs G2 Esports
- Legacy vs BCG Esports
- FUT Esports vs 3DMAX
- Astralis vs paiN Gaming
- NRG vs B8

Тэмцээний хоёрдугаар шат эхлэхтэй зэрэгцэн The MongolZ баг олон улсын өрсөлдөөнөө үргэлжлүүлэх бөгөөд тус баг 1xBet-ийн дэмжлэгтэйгээр тэмцээнд оролцож байна.

The MongolZ-д амжилт хүсье, үнэхээр бахархмаар баг шүү
Энэ тэмцээнийг заавал үзнэ, их сонирхолтой байх нь
IEM Kraków 2026 дээр шууд тоглоно гэдэг нь гоё мэдээ, гэхдээ ийм том тэмцээнүүдийн ард санхүүгийн дэмжлэг ямар үүрэгтэй вэ гэдэг сонирхолтой. Reddit дээр яг энэ сэдвээр community нэлээн гүн ярьж байна:
https://www.reddit.com/r/GlobalOffensive/comments/1pqhkto/how_much_influence_do_betting_sponsors_actually/