Үндэсний бичиг соёлоо өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Монголын сайхан бичигтэн” олон улсын 29 дүгээр уралдаан амжилттай өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа. Уран зургийн галерейд зохион байгуулагдсан шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгосон бөгөөд энэ жилийн тэмцээнд оролцогчдын цар хүрээ, ур чадвар өндөр байсныг зохион байгуулагчид онцолж байв.
“Монголын сайхан бичигтэн-2025” уралдааны төрөл тус бүрт шалгарсан шилдэг оролцогчдыг танилцуулж байна.
1. Насанд хүрэгчдийн ангилал
Энэхүү төрөлд эх хэл, бичиг соёлоо эрхэмлэгч дараах иргэд болон оюутнууд манлайллаа:
- Э.Бямбасүрэн – “Болорсофт” компанийн дата бэлтгэгч
- Н.Отгонсүрэн – МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 4 дүгээр түвшний оюутан
- Ж.Ариунзул – МУИС-ийн сэтгэл судлалын 1 дүгээр түвшний оюутан
- Б.Билгүүнсаран – Архангай аймаг, МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 3 дугаар түвшний оюутан
- Ж.Энхжаргал – “UB Лабаротори” эмнэлгийн ажилтан
2. Мэргэжлийн багш нарын ангилал
Монгол хэл, бичгийн заах арга зүй, ур чадвараараа бусдыгаа түүчээлсэн багш нар:
- Б.Цэрэндэжид – Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр сургуулийн багш
- Н.Цолмон – Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн багш
- Э.Ганцэцэг – Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн багш
- Б.Долгормаа – Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн багш
- Б.Уранбилиг – Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн багш
3. Монгол туургатан болон гадаад улсын иргэдийн ангилал
Хил хязгаараас үл хамааран монгол бичгээ сурталчлан таниулж буй оролцогчид:
- Алтансан – БНХАУ, ӨМӨЗО, Хорчин нутгийн уран бичээч
- Булгутова Арюна – ОХУ, Буриад улс, Улаан-Үд хотын уран бичээч
- А.Мэргэнбат – БНХАУ, ӨМӨЗО, Баяннуур хотын Урадын өмнөд хошууны уран бичээч
- Б.Хасчимэг – БНХАУ, ӨМӨЗО, Улаанхад хотын Баарин баруун хошууны уран бичээч
- Ц.Оюунбилиг – БНХАУ, ӨМӨЗО, Алшаа аймгийн уран бичээч
4. Уран бичлэгийн төрөл
Бийрийн эвсэл, зохиомжоороо гайхуулсан шилдэг уран бичээчид:
- Д.Оюун-Эрдэнэ – Нийслэлийн 14 дүгээр сургуулийн багш
- Л.Ишдорж – Хөвсгөл аймаг, “Сод-Эрдэм” ЕБС-ийн технологийн багш
- А.Оч – Нийслэлийн 38-р сургуулийн 7 дугаар ангийн сурагч
- П.Саранбилэг – МУИС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн магистрант
- Г.Ганзориг – Өмнөговь аймгийн Урчуудын эвлэлийн гишүүн
5. “Сайхан бичигтэн анги” ангилал
Хамт олноороо эх бичгээ сурч, нэгдмэл амжилт гаргасан ангиуд (Энэ төрөлд Хөвсгөл аймгийнхан давамгайлсан байна):
- Д.Жаргалмаа багштай Хөвсгөл аймгийн “Гурван-Эрдэнэ” ЕБС-ийн 9-ийн “Б” анги
- Б.Анхбаяр багштай Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” ЕБС-ийн 9-ийн “В” анги
- Н.Батцэцэг багштай Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” ЕБС-ийн 9-ийн “Г” анги
- Б.Маналсүрэн багштай Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ЕБС-ийн 10-ын “А” анги
- Даваадулам багштай Хөвсгөл аймгийн “Сод-Эрдэм” ЕБС-ийн 12-ын “А” анги
6. Бичвэрийн бус бүтээлийн ангилал
Шинэлэг санаа, гар урлалын өвөрмөц шийдлээр бүтээл туурвигчид:
- Ж.Гэрэлмаа (Сэлэнгэ аймаг, Сайхан сум)
- Б.Бямбасүрэн (Завхан аймаг, Улиастай сум)
- Б.Уянгацэцэг (Хөвсгөл аймаг, Мөрөн сум)
- С.Баярмөнх (МУБИС-ийн 4 дүгээр түвшний оюутан)
- Б.Ундрах (Завхан аймаг, Сантмаргаз сум)
7. Сурагчдын ангилал (1-11 дүгээр анги)
Ирээдүйн бичиг соёлын өвлөн уламжлагч бага, дунд, ахлах ангийн сурагчид:
- 1-7-р анги: Р.Даваасүрэн (Хөвсгөл), Э.Маргадмаа (Хөвсгөл), Б.Ариунбаатар (Хөвсгөл), Б.Баяржаргал (Увс), Х.Сарнай (Нийслэл).
- 8-11-р анги: Б.Алимансаран (Нийслэл), Х.Амин-Эрдэнэ (Хөвсгөл), Д.Золзаяа (Хөвсгөл), Д.Цолмон (Хөвсгөл), Г.Цолмон (Хөвсгөл).
Нэрэмжит шагналын эзэд
Тусгай шалгуур, нэр хүнд бүхий шагналуудыг дараах оролцогчид хүртлээ:
- “Ш.Лувсанвандан сан”: Б.Мөнгөнзул багштай Хөвсгөл аймгийн 11-ийн “а” анги.
- Г.Луузаны нэрэмжит: А.Хонгорзул (Увс аймаг, 12-р анги).
- Ч.Намчины нэрэмжит: Н.Пүрэвсүрэн (Баянхонгор аймаг, 12-р анги).
- Р.Анхнямын нэрэмжит: Г.Даваанасан багштай Нийслэлийн 34-р сургуулийн 11-ийн “Г” анги.
- Б.Баясгалангийн нэрэмжит: АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган.
- Д.Ганхуягийн нэрэмжит: Б.Болорсайхан багштай Нийслэлийн 5 дугаар сургуулийн 8-ийн “Г” анги.
