Польшийн Батлан хамгаалах яамнаас “Аюулгүй байдлын гарын авлага” нэртэй 4 сая ширхэг товхимолыг иргэдийнхээ шуудангийн хайрцгаар дамжуулан тараагаад байна. Эдгээр товхимолд дайн эсвэл хямралын үед хэрэгжүүлэх зааварчилгааг тусгажээ.
Mongolnews24.com сайтын мэдээлснээр, энэ тухай Батлан хамгаалахын дэд сайд Цезарий Томчик Polsat телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Түүний хэлснээр, тус улсын өрх бүрт хүргэхийн тулд нийт 13 сая ширхэг гарын авлага хэвлэхээр төлөвлөжээ. Томчик оршин суугчдыг шуудангийн хайрцгаа шалгаж, энэхүү чухал мэдээлэлтэй танилцахыг уриалаад, гарын авлагын цахим хувилбарыг мөн онлайнаар үзэх боломжтойг тэмдэглэв.
Товхимолд хүнс, усны нөөц бүрдүүлэх зөвлөмж, нүүлгэн шилжүүлэлтийн схем, ойр орчмын хоргодох байрны зураг, түгшүүрийн дохионы хүснэгтүүд багтсан байна. Мөн кибер халдлага, байгалийн гамшиг болон чухал дэд бүтэц эвдэрсэн тохиолдолд хэрхэн ажиллах зааварчилгааг тусгажээ.
