Баасан, 11 сар 7, 2025
HomeНийгэмХүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгохоор болов

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгохоор болов

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг танилцууллаа. Энэ сарын олголт дараах хуваарийн дагуу хийгдэхээр болжээ.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр – XI/13, XI/25
  • Асаргааны тэтгэмж – XI/13, XI/25
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж – XI/13, XI/25
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж – XI/13
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт – XI/13, XI/25
  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж – XI/13, XI/25
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ – XI/13, XI/25
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ – XI/13
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж – XI/25
  • Насны хишиг – XI/25
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж – XI/20
  • Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж – XI/20
image 4

Ингэснээр хүүхдийн мөнгөн тэтгэмж болон өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд олгохоор болсон байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд