Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 17-19-ний өдрүүдэд болохоор төлөвлөгджээ.
Цэрэг татлага нийслэлийн есөн дүүрэгт дараах байршлуудад явагдана:
- Баянгол дүүрэг — 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг — 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг — 3 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүрэг — 83 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг — 5 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг — 34 дүгээр сургууль
- Налайх дүүрэг — Политехник коллеж
- Багануур дүүрэг — Гүн галуутай цогцолбор сургууль
- Багахангай дүүрэг — Хангай цогцолбор сургууль
Зарлан дуудах авсан иргэдэд өгөх зөвлөмж
Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд дараах бичиг баримттайгаа цэрэг татлагын байрандаа ирэх шаардлагатай. Үүнд:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжлийн үнэмлэх (мэргэжилтэй бол)
- Диплом (сургууль төгссөн бол)
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас иргэдийг цэрэг татлагын өдрүүдэд цагтаа ирж, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэхийг анхааруулжээ.