Монголын сурагчид “Хиппо – хил хязгааргүй англи хэл” олон улсын олимпиадад түүхэн амжилт үзүүлж, дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Энэхүү нэр хүндтэй уралдааныг 2012 оноос эхлэн жил бүр Малайз улсаас санаачлан, бага, дунд сургуулийн сурагчдын англи хэлний харилцааны ур чадварыг хөгжүүлэх зорилгоор улс, тив, дэлхийн гурван шаттайгаар зохион байгуулдаг.
Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдсан олимпиадын финалын шат есдүгээр сарын 29-нд Итали улсад болж, нийт 73 орны 93,224 сурагч 6–12 насны ангиллаар өрсөлдсөнөөс 317 оролцогч финалд шалгарч, тэдний дунд Монголын 19 сурагч багтжээ.
Монголын бахархал болсон аварга
Ахлах ангийн Hippo 4 ангилалд Сант сургуулийн 12-р ангийн сурагч Бямбадоржийн Дөлгөөнхэрлэн 93.75 оноогоор дэлхийн аваргын алтан медаль хүртэж, Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд дуудуулсан байна. Энэ ангилалд мөн Эрдэнэбадрахын Оюу 5-р байр, Гантөгсийн Индра 13-р байр, Жамьянсүрэнгийн Солонго 17-р байрт шалгарчээ.
Монголын сурагчдын амжилтын жагсаалт
- Vawu Hippo: Энхсайханы Эгшиглэн – 8-р байр, Ган-Эрдэнийн Түшиг – 17-р байр
- Little Hippo: Гарьдын Сэцүлэн – 10-р байр
- Hippo 1: Амарбаясгалангийн Эгшилэн, Ганболдын Энэрэл, Биег-Алийн Аз-Ерөөе – финалд шалгарсан
- Hippo 2: Тэмүүжингийн Ундарьяа, Ганбатын Мишээл – 10-т багтсан
- Hippo 3: Оргил сургуулийн Мөнхбаатарын Номиулин – мөнгөн медаль, Түвшинтулгын Есүгэн – 14-р байр
- Hippo special 1: Хобби сургуулийн Галтын Нандин – хүрэл медаль, Эрдэнэзааны Номуулин – 4-р байр
- Hippo special 2: Болдын Билгүүн – 4-р байр
- Hippo special 3: Сергейн Дарьяа – 6-р байр
- Hippo special 4: Гурван тамир сургуулийн Зоригтын Мишээл – дэд байр
- Hippo Pioneer: Эрдмийн сан сургуулийн Гандолгорын Хангай – ялагч
Монголын баг тамирчид амжилтаараа анх удаа дэлхийн дунд болон бага ангийн англи хэлний олимпиадад тэргүүлж, олон улсын тавцанд улсаа нэр хүндтэйгээр төлөөллөө. Тэд аравдугаар сарын 9-ний өглөө эх орондоо ирэх юм.
Гайхалтай! Манай хүүхдүүд дэлхийн түвшинд ийм амжилт гаргаж байгаад баяр хүргэе