Баасан, 10 сар 3, 2025
HomeОсол хэрэгХөвсгөлд сураггүй болсон хүүхдийг хайх ажиллагаанд “могойн нүдэн дуран” ашиглаж байна

Хөвсгөлд сураггүй болсон хүүхдийг хайх ажиллагаанд “могойн нүдэн дуран” ашиглаж байна

Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй болсон хоёр настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа өчигдөр хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, шөнийн турш дулаан мэдрэгчтэй дроноор хайлт үргэлжилжээ.

Өнөө өглөө эрлийн ажиллагаа дахин эхэлсэн бөгөөд энэ удаа эрэлч нохой, дулаан мэдрэгчтэй дрон ашиглахаас гадна “могойн нүдэн дуран” гэх тусгай төхөөрөмжийг ашиглаж байна. Уг төхөөрөмжийг ихэвчлэн нурангинаас эрэн хайх ажиллагаанд хэрэглэдэг бөгөөд амьтны нүх, хад асганы завсар, модны хонгил зэрэг нүдэнд үл харагдах хэсгийг шалгахад онцгой ач холбогдолтой юм.

Эрлийн ажиллагаанд оролцож буй байгууллагууд

Эрлийн ажилд дараах байгууллагуудын баг хамт олон болон сайн дурын иргэд хүч нэгтгэн оролцож байна. Үүнд:

  • Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар
  • Агаараас эрэн хайх 111 дүгээр анги
  • Үндэсний аврах бригад
  • Цагдаагийн байгууллагын алба хаагчид
  • Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар
  • Хилийн цэргийн 0257 дугаар анги
  • Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги
  • ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, орон нутгийн ЕБС
  • Ар гэр, сайн дурын иргэд

Эрлийн ажиллагаа ийнхүү өндөр технологийн төхөөрөмжүүд болон олон байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан үргэлжилж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд