Бямба, 8 сар 16, 2025
HomeСпортЖүдочдын баярын өдөрт олимпын медалийн онцгой үзэсгэлэн нээгдлээ

Жүдочдын баярын өдөрт олимпын медалийн онцгой үзэсгэлэн нээгдлээ

Өнөөдөр Монголын жүдо бөхийн спортын түүхэнд онцгой байр суурь эзлэх өдөр тохиож байна. Энэ өдөр бол Монгол Улсын түүхэнд анх удаа “Олимпын аварга” цол төрсөн түүхэн мөчийг дурсах өдөр бөгөөд мөн 21 жилийн өмнө Хашбаатарын Цагаанбаатар Афины олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн баярын өдөр юм.

Түүхэн өдрийг тохиолдуулан 1980 оноос 2024 он хүртэлх зуны олимпын наадмуудаас Монголын жүдочдын хүртсэн бүх медалийг нэг дор дэлгэсэн үзэсгэлэн спортын төв ордны “Б” зааланд буюу жүдо бөхийн зааланд зөвхөн өнөөдөр нээлттэй байна.

Энэхүү баярт мөчид үе үеийн нэрт тамирчид, дасгалжуулагчид, шигшээ багийн гишүүд болон жүдо бөхийн спортод хайртай хүн бүрт “Монгол жүдочдын баярын өдрийн мэнд” хүргэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд