Бямба, 7 сар 26, 2025
HomeШоу бизнесTaeil бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж, 3 жил 6 сарын ял сонслоо

Taeil бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж, 3 жил 6 сарын ял сонслоо

Өмнөд Солонгосын Сөүл хотын төв шүүхээс K-pop-ийн алдартай хамтлаг NCT-ийн хуучин гишүүн Moon Taeil (Taeil)-д бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэм бурууг тогтоож, 3 жил 6 сарын хорих ял оноолоо.

Хэргийн тухай дэлгэрэнгүй:

Прокурорын мэдээллээр Taeil болон түүний хоёр найз гадаадын жуулчин эмэгтэйг согтоож, улмаар түүнийг бэлгийн харьцаанд оролцохыг хүчээр шаардсан нь тогтоогджээ. Хохирогч тухайн үед согтуу байсан тул болсон явдлыг бүрэн санахгүй байгаа тухай мэдүүлэг өгсөн байна.

Шүүхээс дараах хүчин зүйлсийг харгалзан үзжээ:

  • Анх удаа ийм төрлийн хэрэгт холбогдсон
  • Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн

Иймд анх оноох ялыг хөнгөрүүлэн 3 жил 6 сар болгон тогтоосон ч бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг тул гэм буруутай гэж дүгнэж, шийтгэл оноосон юм.

Нэмэлт хориг, арга хэмжээ:

  • Taeil нь 40 цагийн бэлгийн хүчирхийллийн сургалтанд хамрагдах
  • 5 жилийн хугацаанд хүүхэд, залуучуудтай холбоотой ажил эрхлэх эрхгүй болох шийтгэл хүлээлгэгдлээ.

Энэхүү шүүхийн шийдвэр нь K-pop салбарт гарч буй хүчирхийллийн асуудалд хатуу хандлага шаардлагатайг олон нийтийн анхаарлын төвд дахин авч ирж байна. Шүтээн болсон уран бүтээлч ч хариуцлагаас зугтах эрхгүй гэдгийг энэ тохиолдол харууллаа.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд