Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлснээр, баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2025 оны долдугаар сарын 11-16-ны хооронд нийт 25 хүн гол, нуурын усанд осолдож амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрийн зургаа нь хүүхэд байсан бөгөөд эрх бүхий байгууллагууд эцэг эхчүүдийг бага насны хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
Тодруулбал, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 15-ны өдөр “Хүүхдүүд үерийн усанд живсэн” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Хяналт шалгалтаар 10 болон 13 настай хоёр хүүхэд үерт өртөн амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас ард иргэдэд хандан:
- Гол, нуур, үерийн усны ойр орчимд хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Аялал зугаалгаар явахдаа усны аюулгүй байдлыг хангах
- Бага насны хүүхдийг усанд оруулахгүй байх
- Онцгой нөхцөлд нэн даруй тусламж дуудах
зэргийг анхааруулж сэрэмжлүүлж байна.
Архи уугаад гол гатална гэдэг чинь амиа зориуд эрсдэлд оруулж байгаа хэрэг шүү