Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх замын урд эгнээ түр хугацаанд хаагдсан билээ.
Тодруулбал:
- Зам хаасан хугацаа: 2025 оны 7 дугаар сарын 16-ны 23:00 цагаас
- Зам нээх хугацаа: 7 дугаар сарын 18-ны 23:00 цагт
Уг хугацаанд зорчих хэсгийн урд эгнээ засвар, шинэчлэлт хийгдэж байсан бөгөөд тус замыг хугацаанд нь дуусгаж, маргааш оройноос дахин нээхээр болжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.