Пүрэв, 7 сар 3, 2025
HomeЭдийн засагМонголбанк энэ оны эхний хагас жилд 5.9 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк энэ оны эхний хагас жилд 5.9 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2025 оны эхний зургаан сард нийт 5.9 тонн үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 24.3 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Энэ нь 2020 оноос хойш бүртгэгдсэн хамгийн доогуур хэмжээ юм.

Зөвхөн зургаадугаар сард Монголбанк 1587.4 кг үнэт металл худалдан авсан байна. Алтны дундаж үнэ энэ сард 385,320 төгрөгт хүрч, өмнөх сараас 2.3 хувиар өссөн байна.

Харин олон улсын зах зээл дээр алтны үнэ он гарснаас хойш дунджаар 2 орчим хувиар нэмэгдэж, 2025 оны долоодугаар сарын 1-ний 14:00 цагийн байдлаар нэг унц алт 3,320 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.

Монголбанкны мэдээлснээр, алтны шороон ордын нөөц буурч байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн алт тушаалт буурахад голлон нөлөөлж байгаа ажээ. Энэ үзэгдэл нь хэдэн жилийн өмнөөс ажиглагдаж эхэлсэн бөгөөд 2025 он гарсаар улам тодорхой болж байгаа талаар тус банкнаас онцлон дурдсан юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд