Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсад зохион байгуулагдсан “Дэлхийн монголчуудын анхдугаар наадам” амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадам нь дэлхий даяар амьдарч буй монголчуудыг нэгтгэх, үндэсний бахархал, соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал үйл явдал боллоо.
Түүхэн онцлох ойнуудтай давхцсан уг арга хэмжээ нь дараах түүхт ойн баяруудын хүрээнд зохион байгуулагдав:
- Тулгар төр байгуулагдсаны 2234 жилийн ой
- Их Монгол Улс байгуулагдсаны 819 жилийн ой
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой
- Ардын хувьсгалын 104 жилийн ой
Наадмыг дараах байгууллагууд хамтран зохион байгуулсан байна:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
- Гадаад харилцааны яам
- Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яамд
- Монголын үндэсний бөхийн холбоо
- “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ
- Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын санаачилгаар байгуулагдсан байгууллагууд
Энэхүү наадам нь гадаадад суугаа монгол иргэдийг соёл, уламжлалаараа дамжуулан нэгтгэх, харилцан уялдаа холбоог сайжруулах, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал боллоо.