Даваа, 6 сар 30, 2025
HomeНийгэм“Хүрээ цам–Даншиг наадам 2025”-ын үеэр Хүй долоон худаг руу тусгай галт тэрэг...

“Хүрээ цам–Даншиг наадам 2025”-ын үеэр Хүй долоон худаг руу тусгай галт тэрэг үйлчилнэ

“Хүрээ цам–Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28, 29-нд Хүй долоон худагт болох бөгөөд наадамчдын таатай аяллыг хангах зорилгоор Улаанбаатар өртөөнөөс Хүй долоон худаг чиглэлд тусгай галт тэрэг явуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү галт тэрэг Улаанбаатар–Давааны зөрлөг (Хүй 7 худаг)–Улаанбаатар чиглэлд өдөрт гурван удаа хөдлөх бөгөөд нэг чиглэлд гурван вагон ашиглагдана. Нэг вагонд 81 суудалтай бөгөөд ойрын зайд зорчих тул 130–150 хүн тээвэрлэх боломжтой. Наадамчдыг Давааны зөрлөгөөс наадмын талбай хүртэл нийтийн тээврийн автобус ашиглан тээвэрлэнэ.

Галт тэрэгний хуваарь:

  • Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг хүртэл:
    • 08:00 – 08:50
    • 14:00 – 14:50
    • 19:30 – 20:20
  • Давааны зөрлөгөөс Улаанбаатар өртөө хүртэл:
    • 10:06 – 10:55
    • 16:16 – 17:05
    • 21:26 – 22:15

Тусгай галт тэрэгний зорчигчдыг наадмын талбай хүрэх замд аюулгүй, тайван байдлаар тээвэрлэх зорилгоор энэ үйлчилгээг санал болгож байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд