Forbes сэтгүүлийн мэдээлснээр түүхэнд байгаагүй том цар хүрээтэй мэдээллийн алдагдал гарсан байна. Хакерууд Apple, Google, Facebook, Microsoft болон бусад олон улсын корпорациудад холбогдсон 16 тэрбум гаруй хэрэглэгчийн бүртгэл, нууц үгт хандсан нь тогтоогджээ.
Энэхүү алдагдал нь дэлхий даяар сая сая хэрэглэгчдийн хувьд аюултай нөхцөл байдал үүсгэж мэдэх тул нэн даруй анхаарах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хэрэглэгчдийн даруй авах шаардлагатай арга хэмжээ:
- Чухал бүртгэлүүдийн нууц үгээ нэн даруй солиорой
- Хоёр шатлалтай баталгаажуулалт (2FA) идэвхжүүлээрэй
- Олон үйлчилгээнд нэг ижил нууц үг ашиглахаас зайлсхий
- Нууц үг хадгалах аюулгүй менежер програм ашигла
Хэрэв таны бүртгэл одоогоор алдагдаагүй байсан ч, ойрын хугацаанд задруулж магадгүй тул сааталгүй урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Кибер аюулаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол таны өөрийн идэвхтэй хамгаалалт юм.