НүүрОсол хэрэгХүүхдийг аврахаар орсон эрэгтэй усанд осолдож амиа алджээ

Хүүхдийг аврахаар орсон эрэгтэй усанд осолдож амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Шинэ гүүр” орчимд гунигт осол гарч, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдөр 19:05 цагт Онцгой байдлын албанд “Сэлэнгэ мөрөнд нэг хүүхэд, нэг эрэгтэй хүн живж байна” гэсэн дуудлага ирсэн байна.

Осол болсон газар нь аймгийн төвөөс баруун урд зүгт 52 км, сумын төвөөс баруун хойд зүгт 1 км-т байрладаг. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид газар дээр нь очиж, эрэн хайх ажиллагаа явуулжээ.

Мэдээллээр, 36 настай Э гэх иргэн Сэлэнгэ мөрөнд живж байсан 9 настай хүү Э-г аврахаар орж, хүүг уснаас амжилттай гаргаж чадсан ч өөрөө харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Аврагчид тухайн эрэгтэйн цогцсыг осол болсон газраас 3 метрийн гүнд 20:46 цагт илрүүлж, уснаас гарган, хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Онцгой байдлын ерөнхий газар энэ талаар мэдээлэхдээ иргэдийг гол мөрөн, нуур цөөрмийн ойролцоо явахдаа болгоомжтой байж, бага насны хүүхдийг харгалзахгүй усанд оруулахгүй байхыг анхааруулсан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд