Даваа, 6 сар 9, 2025
HomeСоёл Урлаг“Хүүхдийн ертөнц” — хүүхдүүдэд зориулсан сонирхолтой аялал

“Хүүхдийн ертөнц” — хүүхдүүдэд зориулсан сонирхолтой аялал

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 1-нд “Dream Day” театрын уран бүтээлчид “Хүүхдийн ертөнц” нэртэй өртөөчилсөн тоглолтыг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулахаар болжээ. Энэхүү цогц арга хэмжээ нь хүүхдүүдийг шинжлэх ухаан, урлаг, соёл, байгаль, танин мэдэхүйн гайхалтай аялалд хөтөлнө.

Арга хэмжээний онцлох хэсгүүд:

  • Шинжлэх ухааны туршилтын булан – хүүхдүүдийн сонирхлыг өдөөн мэдлэгийг тэлнэ
  • Өв соёлын өргөө – шагайн наадгай, оньсон тоглоом
  • Байгаль орчин ба ан амьтны танин мэдэхүй
  • Сансар огторгуйн аялал – хүүхдүүдийн төсөөллийг хязгаарт хүргэнэ
  • VR үзүүлбэр – орчин үеийн технологийн гайхамшиг
  • Үлгэрийн баатрууд – хүүхдүүдийг баясгаж угтах хөгжөөнт оролцоо
  • “Гараар урлая” булан – бүтээлч сэтгэлгээг дэмжинэ
  • “Мэлхий гүнж” хүүхдийн жүжиг – тоглолтын оргил мөч
  • Богино хэмжээний кино үзвэр – хүүхдийн сэтгэлд нийцсэн

Нэмэлт сонирхолтой хөтөлбөрүүд:

  • Хамгийн урт буддаг ном – хүүхдүүд бүтээлчээр оролцох боломжтой
  • Аав, ээжүүдэд зориулсан амралтын орчин – гэр бүлийн ая тухыг хангана
  • Алиалагчийн шаартай тоглолт – инээд хөөр, баяр хөөр

“Хүүхдийн ертөнц” тоглолт 2025 оны 6-р сарын 1-нд 13:00 ба 16:00 цагуудаас хоёр удаа тоглогдоно. Баярын уур амьсгал бүрдүүлсэн Монголын хүүхдийн ордны танхимууд хүүхэд бүрт шинэ мэдрэмж, мартагдашгүй дурсамжийг бэлэглэхээр бэлэн болжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд