Пүрэв, 9 сар 11, 2025
HomeУлс төрЕрөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгсөн байж болзошгүй байна

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгсөн байж болзошгүй байна

Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнтэй холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орсон хэвээр байна. Тодруулбал, тэрбээр найз бүсгүйдээ өндөр үнэтэй автомашин, тансаг зэрэглэлийн эд зүйлс бэлэглэсэн, мөн нисдэг тэргээр Булган аймаг дахь тансаг амралтын газарт хүргүүлэн, гэрлэх санал тавьсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, иргэдээс хүчтэй эсэргүүцэл дагуулсан.

Энэ мэдээллийн улмаас иргэд Л.Оюун-Эрдэнэ болон түүний гэр бүлийн орлогын эх үүсвэрийг тайлагнахыг шаардан, “Огцрох амархан” уриатай эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбайд үргэлжлүүлж байгаа билээ.

АТГ мэдэгдэл гаргасан

Өмнө нь Авлигатай тэмцэх газраас (АТГ) “О.Тэмүүлэн нь одоогоор гадаад улсад амьдарч байгаа тул түүнд хуульд заасан хугацаанд ирж тайлбар мэдүүлэг өгөх шаардлагатай талаар мэдэгдсэн. Тэрбээр ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар өгөхөөр болсон” хэмээн мэдээлсэн.

О.Тэмүүлэн эх орондоо ирсэн үү?

Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр, О.Тэмүүлэн 2025 оны тавдугаар сарын 21-нд эх орондоо ирсэн гэж үзэж байна. Түүнчлэн 2025 оны тавдугаар сарын 23-ны өдөр О.Тэмүүлэнтэй төстэй нэгэн залуу, өмгөөлөгч бололтой хүний хамт АТГ-ын байранд орж буй зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ. Энэ нь түүнийг АТГ-д тайлбар, мэдүүлэг өгсөн байж болзошгүйг илтгэж байна.

Гэсэн ч Авлигатай тэмцэх газар болон холбогдох албад одоогоор уг асуудлаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд