Цаг уурын нөхцөл, мөс цасны хайлалттай холбоотойгоор зарим голуудын усны түвшин огцом нэмэгдэж, үерийн түвшин болон аюултай түвшинг давсан тохиолдлууд бүртгэгдээд байна.
Үерийн түвшинг давсан голууд:
- Дэлгэрмөрөн гол – усны түвшин 115 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг 15–40 см-ээр давсан
- Булган гол – үерийн түвшинд хүрсэн
- Буянт гол – аюултай түвшинг 10 см-ээр даван үерлэж байна
Усны түвшин нэмэгдсэн бусад голууд:
- Хангай нуруунаас эхтэй Идэр, Сэлэнгэ, Орхон, Хануй, Гичгэнэ, Хойттамир, Богд, Завхан, Цагаантуруут
- Алтай нурууны Ховд гол
Эдгээр голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10–35 см-ээр нэмэгдсэн байна.
Сэрэмжлүүлэг
Дээрх голуудын эрэг дагуу суурьшсан малчид, тариаланчид, иргэд болон аж ахуйн нэгжүүдийг:
- Усны түвшний нэмэгдлээс үүдэх болзошгүй үерийн аюулаас сэрэмжлэх
- Голын ойролцоох нутаг дэвсгэрт мал, техник, эд хөрөнгөө байршуулахгүй байх
- Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Онцгой нөхцөлд орон нутгийн мэргэжлийн байгууллагатай шуурхай холбоо барих
зэргийг анхааруулж байна.