Өнөө өглөөний байдлаар 4 сартай нярай хүүхэд улаанбурханы халдварын улмаас амиа алдсан тухай мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр олон нийтэд өглөө. Тэрбээр улаанбурхан өвчний тархалт эрс нэмэгдэж байгааг онцлоод, халдвар авсан нярай маш хүнд нөхцөлтэй эмнэлэгт хүргэгдсэн ч амь насыг нь аврах боломжгүй болсон гэв.
Э.Анхбаяр:
“Улаанбурханы халдвараар өвчилсөн 4 сартай хүүхэд өнөөдөр эндсэн. Тус нярай дархлаажуулалтад хамрагдаагүй, маш хүнд байдалтай. 2-3 эмнэлэг дамжсан байдалтай” хэмээн мэдээлэв.
Тус нярай хүүхэд дархлаажуулалтын насанд хүрээгүй байсан бөгөөд өвчний улмаас биеийн байдал нь маш хурдан муудсан байна. Эмнэлгүүдийн дунд хэдэнтээ шилжиж эмчлүүлсэн ч харамсалтайгаар амь нас нь эндсэн тохиолдол боллоо.
Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс улаанбурханы эсрэг вакцинд хүүхдүүдийг хугацаанд нь хамруулах, эцэг эхчүүдийг дархлаажуулалтад анхаарал хандуулахыг дахин дахин уриалж байгаа юм.
Маш гунигтай мэдээ… Аав ээж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Ийм тохиолдлуудыг үл тоомсорлож болохгүй
Энэ нь вакциныг цаг тухайд нь хийж, нялх хүүхдийн эрүүл мэндэд хяналт тавих нь хэр чухал болохыг дахин харуулж байна
Цаашид үүнтэй төстэй эмгэнэлт явдлаас сэргийлэхийн тулд эмч нар чадах бүхнээ хийнэ гэж найдаж байна