Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмТолгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай...

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км урттай авто замын ажил, гүүрэн байгууламж бүхий төслийн ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа талаар мэдээллээ.

Одоогийн байдлаар авто замын 2.4 км-ийн суурь хучилт хийгдэж дууссан бөгөөд ажилд 85 инженер, техникийн ажилтан, 45 техник хэрэгсэл ажиллаж байна. Техникийн хувьд 2 дэвсэгч, 5 индүү ашиглан авто замын хучилт хийж байгаа бөгөөд асфальт тээвэрлэх зориулалттай 25 өөрөө буулгагч машинаар асфальт тээвэрлэж байна.

Барилгын ажлыг “Монгол зам групп” ХХК болон “Ган бүрд” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд Нийслэлийн Замын хяналтын газрын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгийн мэдээлснээр, нийт зургаан эгнээ авто замын урд урсгалын 2.4 км авто замын хучилт бүрэн дууссан бол хойд урсгалын 2.1 км авто замын хучилт мөн дууссан байна. “Содон” хорооллын уулзвараас 300 орчим метр хучилтын ажил үлдсэн бөгөөд энэ ажил хийхэд Тээврийн цагдаагийн албатай хамтран хөдөлгөөнийг зохицуулж байна.

Ажлын талбайд газар чөлөөлөлт болон инженерийн шугам сүлжээний ажил зарим нэгэн хүндрэл үүсгэж байгаа ч, холбогдох байгууллагуудтай хамтран авто замын ажлыг хугацаанд нь дуусгах зорилгоор ажиллаж байгаа гэж Б.Жаргалдүүрэн онцоллоо.

Энэхүү авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой гэж үзэж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд