Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмБямба гарагт болох дугуйтай өдөрлөгийн үеэр ХААГДАХ ЗАМУУД

Бямба гарагт болох дугуйтай өдөрлөгийн үеэр ХААГДАХ ЗАМУУД

Нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, иргэдийн эрүүл амьдралын хэвшилд туслах зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээг тавдугаар сарын 10-нд зохион байгуулахаар товлогджээ.

“Дугуйтай Улаанбаатар – 2025” өдөрлөгийн үеэр хэд хэдэн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана:

  1. Сүхбаатар дүүрэг:
    • Жанжин Д.Сүхбаатарын талбайн чиглэлд: Соёлын төв өргөөний урдаас гараа гарч, Централ тоуэрын уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл.
  2. Чингэлтэй дүүрэг:
    • Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд: Төв шуудангийн уулзвар – Цэцэг төвийн уулзвар – Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойшоо эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл.
  3. Чингэлтэй, Баянзүрх дүүрэг:
    • Ж.Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж чиглэлд: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэл.
  4. Баянзүрх дүүрэг:
    • Токиогийн гудамж чиглэлд: Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвараас урагшаа “Монгол бөхийн өргөө”-ний уулзвар хүртэл.
  5. Баянзүрх, Сүхбаатар дүүрэг:
    • Энхтайвны өргөн чөлөөний гудамж чиглэлд: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш “Централ тоуэр”-ын уулзвар – Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.

Зургадугаар сарын 10-нд болох дугуйн парад болон 20 км-ийн засмал замын уралдаан:

  1. Баянзүрх, Сүхбаатар дүүрэг:
    • Их сургуулийн гудамж чиглэлд: Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урдаас гараа гарч “Галлериа Улаанбаатар” уулзварыг хойшоо өнгөрөөд Монгол Улсын их сургуулийн I байрны уулзвар хүртэл.
  2. Сүхбаатар дүүрэг:
    • Монгол Улсын их сургуулийн I байрны уулзвараас зүүн тийш Чингис хааны музейн уулзвар хүртэл.
  3. Сүхбаатарын гудамж чиглэлд:
    • Чингис хааны музейн зүүн талын уулзвараас хойшоо эргээд Метромолл их дэлгүүрийн уулзвар хүртэл.
  4. Бага тойруу чиглэлд:
    • Метромолл их дэлгүүрийн уулзвараас зүүн тийш баруун эргээд Новотел зочид буудлын уулзвар хүртэл.
  5. Их сургуулийн гудамж, Жанжин Д.Сүхбаатарын талбай чиглэлд:
    • Новотел зочид буудлын уулзвараас баруун тийш урагш эргэж Монгол Улсын их сургуулийн I байр, “Галлериа Улаанбаатар” дэлгүүрийн баруун талын уулзваруудыг дамжин Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.

Баянзүрх марафон – 2025 гүйлт 07:00 – 14:00 цагийн хооронд болно.

  • “Дүнжингарав” худалдааны төвийн урд авто зам дагуу “Шинэ зуун айл” худалдааны төвөөс зүүн тийш Төмөр замын гарам, Гачууртын зам хүртэл үргэлжлэх юм.

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Хамгийн гол нь бүх зүйл сайн зохион байгуулалттай, бүх оролцогчдод аюулгүй байх явдал юм

  2. Уралдаан үзэх сонирхолтой байх болно, ийм спортын арга хэмжээг дэмжиж байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд