НүүрШоу бизнесКэти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдотой авахуулсан романтик зургуудаа дэлгэлээ

Кэти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдотой авахуулсан романтик зургуудаа дэлгэлээ

Поп од Кэти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдотой үнсэлцэж буй нандин агшны зургаа хуваалцлаа. Дуучин бүсгүй уг зургийг “Instagram” хуудсандаа нийтэлсэн байна.

Тэрээр хувийн хуудсандаа 42 насны төрсөн өдрөө тохиолдуулан хосуудын хамтдаа хийсэн адал явдалт аяллын цуврал зургуудыг оруулжээ. Хэд хэдэн зураг дээр алдартнууд уулын авиралтын хэрэгсэл өмсөн олсоор бууж байгаа харагдах бөгөөд нийтлэлд хавсаргасан бичлэг дээр голын усаар каякаар завилан хөвж буй нь үлджээ. Мөн уг цуглуулгад уулын оргил дээр тэдний үнсэлцэж буй зураг багтсан байна.

Кэти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдотой авахуулсан романтик зургуудаа дэлгэлээ

«42 гэдэг бол бүх асуултын хариулт гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Би бүх зүйлийг бүрэн ойлгосон гэж хэлэхгүй ч хамгийн гол нь чиний дэргэд 42 нас хүрч байгаа минь л чухал» хэмээн дуучин бүсгүй бичжээ. “42” гэсэн тооны тухай энэхүү үг нь Дуглас Адамсын “Галактикаар хуруу даран аялсан нь” номонд тус тоог “амьдрал, орчлон ертөнц болон бусад бүх зүйлийн гол асуултын хариулт” хэмээн тодорхойлсонтой холбоотой ишлэл юм.

Кэти Перри 2016 оноос жүжигчин Орландо Блумтай үерхэж эхэлсэн бөгөөд 2019 онд хосууд сүй тавьснаа зарлаж байв. Алдартнууд хэдэн сарын турш тусдаа байсан ч удалгүй эргэн нийлдэг байжээ. 2020 оны наймдугаар сард тэд охинтой болж, Дэйзи Дав хэмээн нэрлэсэн билээ. Харин 2025 оны зун Перри, Блум нар есөн жил үргэлжилсэн харилцаагаа эцэслэсэн тухай тодорхой болсон юм.

Өдгөө дуучин бүсгүй Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдотой харилцаатай байгаа билээ.

Кэти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдотой авахуулсан романтик зургуудаа дэлгэлээ
Кэти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдотой авахуулсан романтик зургуудаа дэлгэлээ
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд