НүүрБоловсролЗалуу театрын уран бүтээлчид Франсуаз До-гийн удирдлагаар жүжгийн зохиол бичих арга барилд...

Залуу театрын уран бүтээлчид Франсуаз До-гийн удирдлагаар жүжгийн зохиол бичих арга барилд суралцаж байна

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Францын жүжгийн зохиолч, найруулагч Франсуаз До-гийн удирдсан жүжгийн зохиол бичих мастер сургалт аравдугаар сарын 19-23-нд үргэлжилж байна.

Сургалтад тус төвийн дэргэдэх залуучуудын “Про” театр болон Монголын Олон улсын театрын институтийн уран бүтээлчид хамрагджээ.

Франсуаз До орчин үеийн жүжгийн зохиолын арга барилаас хуваалцаж байна

Франсуаз До нь Францын үндэсний драмын төв “Comédie de Saint-Étienne”-тэй хамтран ажилладаг “Bleus et Ardoise” театрын компанийн уран сайхны удирдагч бөгөөд “(LE) PLANCHE – Thinkfactory” цахим сэтгүүлийн редактор юм.

Тэрбээр уран бүтээлдээ хүмүүсийн харилцаа, нийгмийн зөрчил болон орчин үеийн тайзны урлагийн олон талт сэдвийг хөнддөг байна.

Мастер сургалтын үеэр оролцогчид уран бүтээлийн санаагаа хөгжүүлэхээс эхлээд үйл явдлын өрнөл бүтээх, дүрийн зан чанарыг тодорхойлох, зөрчлийг зангидах, харилцан яриа боловсруулах зэрэг жүжгийн зохиолын үндсэн арга барилд суралцаж байна.

Дадлага ажилд тулгуурласан сургалтаар санаагаа тайзны бүтээл болгон хөгжүүлэх, үзэгчдэд үнэмшилтэй дүр бүтээх, зохиогчийн санааг оновчтой үг хэллэгээр илэрхийлэх арга барилд төвлөрчээ.

Ингэснээр оролцогчид жүжгийн зохиолын бүтэц, зүй тогтлыг практик ажилтай хослуулан судалж, тайзан дээр амилж үзэгчдэд хүрэх бүтээлийн хөгжүүлэлтийн үйл явцтай танилцаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд