Ерөнхийлөгч Володимир Зеленский хуучин нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг алдахад хүргэх энхийн тохиролцоог хүлээж авахад Украин бэлэн эсэх тухай асуултад нааштай буюу “тийм” гэсэн хариулт өглөө.
“Fox News” телевизийн сэтгүүлч түүнээс дайн анх хэрхэн эхэлснээс үл хамааран эх орныхоо “75 хувь буюу түүнээс дээш хэсгийг өөртөө хадгалж үлдээд”, “одоо байгаа нөхцөл байдалд бүхнийг царцаах” энхийн тохиролцоог хүлээн зөвшөөрөх эсэхийг лавлахад Зеленский: «Тийм. Хэрэв бид яг одоо бүх зүйлийг царцаах ёстой бол энэ нь дайныг дуусгах бодит арга зам гэж би бодож байна» хэмээн хариулжээ.
