АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нийт хөрөнгийн хэмжээ 7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь 2024 оны сонгуулийн өмнөх үеэс 2.7 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт болохыг “Forbes” сэтгүүл мэдээллээ.
АНУ-ын Төрийн тэргүүн гадаадын компаниудтай хийсэн гэрээ хэлцлүүд болон криптовалютын арилжааны ачаар үлэмж хэмжээний орлого олсон байна. “Forbes” сэтгүүлийн онцолсноор АНУ-ын түүхэнд түүн шиг улс төрийн салбараас ийм их хэмжээний ашиг олсон хүн өмнө нь гараагүй ажээ.
Өмнө нь “CNBC” суваг мэдээлснээр Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Трампын “Chevron”, “ConocoPhillips”, “ExxonMobil”, “Kinder Morgan”, “Marathon Petroleum”, “Occidental Petroleum”, “Phillips 66”, “Valero Energy” болон “Williams Companies” зэрэг нефть, хийн компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын өртөг хэдэн сая ам.доллароор өссөн байна.
