НүүрНийгэмШүлхийн эсрэг дархлаажуулалтад 2.4 сая тун вакцин ашиглана

Шүлхийн эсрэг дархлаажуулалтад 2.4 сая тун вакцин ашиглана

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт маргааш буюу есдүгээр сарын 15-наас эхэлж, аравдугаар сарын 15 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Дархлаажуулалтын хүрээнд шүлхийн SAT-1 болон O хэвшлээс сэргийлэх нийт 2.4 сая тун вакциныг худалдан авч, орон нутагт хүргүүлжээ.

Вакцинжуулалтад дараах нутаг дэвсгэрийн мал сүргийг хамруулахаар төлөвлөсөн байна.

  • Сэлэнгэ
  • Дархан-Уул
  • Орхон
  • Хэнтий
  • Сүхбаатар
  • Дорнод аймаг
  • Улаанбаатар

Эдгээр бүс нутагт үхэр, гахай болон зарим сумын бог малыг шүлхийн эсрэг вакцинд хамруулах юм.

Дархлаажуулалтыг орон нутгийн холбогдох мал эмнэлгийн байгууллагууд зохион байгуулж, шүлхийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд