Олон улсын жүдо бөхийн холбооноос Унгарын Будапешт хотноо есдүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд зохион байгуулах “Будапештын Их дуулга” тэмцээнд Монгол Улсаас нийт 10 тамирчин хүч үзэхээр боллоо.
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй жингүүдэд шилдэг тамирчид зодоглох бөгөөд баг бүрэлдэхүүнийг Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Гавьяат тамирчин Б.Баасанхүү тэргүүлж байна.
Жин тус бүрт өрсөлдөх тамирчдын нэрс:
- Эрэгтэйчүүдийн ангилал:
- -60 кг: Б.Бат-Энэрэл, Н.Мэндсайхан
- -66 кг: Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж
- -73 кг: Л.Энхдөл, Л.Анхзаяа
- Эмэгтэйчүүдийн ангилал:
- -48 кг: Б.Баасанхүү
- -52 кг: Б.Уранзаяа
- -57 кг: Л.Сосорбарам
- -78 кг: О.Хүслэн
