НүүрШинжлэх ухаан ба технологиХятад улс хүнтэй төстэй роботуудыг байлдааны ажиллагаанд бэлтгэж эхэллээ

Хятад улс хүнтэй төстэй роботуудыг байлдааны ажиллагаанд бэлтгэж эхэллээ

Хятад улс хүнтэй төстэй роботын хөгжүүлэлт болон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болсон талаар “Bank of America”-ын тайланд дурдсаныг “Reuters” агентлаг мэдээллээ.

Мэдээллээс үзвэл, 2025 онд дэлхийн нийт нийлүүлэлтийн 95 хувийг Хятад улс дангаараа хангасан байна. Хятадын судалгааны байгууллагууд эдийн засгаа техникийн хувьд шинэчлэх зорилгоор робот техникийг идэвхтэй хөгжүүлж байгаа бөгөөд үүний зэрэгцээ Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА) байлдааны нөхцөлд гуманоид роботуудыг ашиглахаар бэлтгэж эхэлжээ.

Цэргийн судалгаа ба хотын тулааны концепци

Цэргийн худалдан авалтын 100 гаруй мэдэгдэл, эрдэм шинжилгээний ажил, патент, албан ёсны хэвлэл болон батлан хамгаалах салбарын баримт бичгүүдэд хийсэн дүн шинжилгээнээс үзвэл, цэргийн байгууллагууд роботуудыг дайны ажиллагаанд ашиглах боломжийг туршиж, сургалтын технологи худалдан авч, цэргүүдтэй хэрхэн хамтран ажиллахыг судалж байна. Энэхүү ажил 2025-2026 онуудад эрчимжсэн бөгөөд роботын орчноо мэдрэх чадвар, удирдах систем болон сургалтын датад гол анхаарлаа хандуулж байгаа аж.

Одоогоор байлдааны роботуудыг ХАЧА-ийн идэвхтэй цэргийн ангиудад нийлүүлээгүй байгаа ч тэдгээрийг хотын тулаанд ашиглах концепцийг хэдийн танилцуулаад байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд