НүүрОлон улсын мэдээТрампын хөрөгтэй нэг ам.долларын зоос хэдхэн цагт дуусчээ

Трампын хөрөгтэй нэг ам.долларын зоос хэдхэн цагт дуусчээ

АНУ тусгаар тогтнолоо тунхагласны 250 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Ерөнхийлөгч Доналд Трампын хөрөг бүхий нэг ам.долларын дурсгалын зоос худалдаанд гаргажээ. АНУ-ын Сангийн яамны харьяа Зоосны газраас нийлүүлсэн уг бүтээгдэхүүн худалдаанд гарснаасаа хойш хэдхэн цагийн дотор бүрэн зарагдсан байна.

Зоосны нүүрэн талд Доналд Трампын хөргийг байрлуулж, “LIBERTY” буюу “Эрх чөлөө”, “IN GOD WE TRUST” буюу “Бид Бурханд итгэдэг” гэсэн АНУ-ын албан ёсны уриа болон 1776-2026 гэсэн онуудыг сийлжээ. Харин ар талд нь АНУ-ын Ерөнхийлөгчийн тамга, тусгаар тогтнолын 250 жилийн ойг илэрхийлэх “250” гэсэн тэмдэглэгээг оруулсан байна.

Дурсгалын зоосыг хэд хэдэн багцын сонголтоор борлуулжээ. Үүнд:

  • 25 ширхэгтэй багц — 61 ам.доллар
  • 100 ширхэгтэй багц — 154.50 ам.доллар

Гадна төрхөөрөө алтлаг өнгөтэй боловч зоосыг цэвэр алтаар үйлдвэрлээгүй байна. Үндсэн материалд нь зэс, цайр, магни болон никелийн хайлш ашигласан аж.

АНУ-ын хууль тогтоомжид зоосон мөнгөний арын хэсэгт амьд эсвэл нас барсан хүний хөрөг дүрслэхийг хориглосон зохицуулалт байдаг тул Трампын дүрсийг нүүрэн талд байрлуулжээ. Ийм төрлийн дурсгалын зоосонд тухайн үеийн ерөнхийлөгчийн хөрөг ашигласан тохиолдол өмнө нь ч гарч байсан байна.

Тухайлбал, АНУ-ын тусгаар тогтнолын 150 жилийн ойг тохиолдуулан 1926 онд гаргасан 50 центийн зоосонд тухайн үеийн 30 дахь Ерөнхийлөгч Кэлвин Күлиджийн хөргийг дүрсэлж байжээ. Ийнхүү нэг зууны дараа тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан зоосонд Доналд Трампын хөрөг дахин ашиглагдсан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд