Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмБагахангай дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилгээнд гарлаа

Багахангай дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилгээнд гарлаа

Их багтаамжийн автобус ашиглалтад орлоо

Нийслэлийн нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” үйлдвэрээс нийлүүлсэн 10 автобусыг Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр худалдан авсан байна. Эдгээр автобусыг хот орчмын урт зайн чиглэлд, тухайлбал “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай дүүргүүд рүү үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.

Багахангай чиглэлд автобусны үйлчилгээ эхэллээ

Өнөөдрөөс буюу 2025 оны 4-р сарын 28-наас эхлэн Багахангай-Улаанбаатар чиглэлд их багтаамжийн автобусны үйлчилгээ албан ёсоор эхэлсэн байна. Автобус Тэнгэр плаза худалдааны төвөөс хөдөлж, Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил, Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны зогсоол хүртэл тогтсон маршрутаар үйлчилнэ.

Үнийн хувьд:

  • Том хүн: 8000 төгрөг
  • Хүүхэд: 4000 төгрөг

Цагийн хуваарь

  • Багахангайгаас хөдлөх: 09:00, 13:30, 17:30
  • Улаанбаатарт ирэх: 10:30, 15:00, 19:00
  • Улаанбаатараас хөдлөх: 11:00, 15:30, 19:30
  • Багахангайд ирэх: 12:30, 17:00, 21:00

Ирэх өдрүүдэд Багануур дүүрэг болон “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд мөн адил нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр ажиллаж байгаа талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1137 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд