НүүрШоу бизнесЦагдаагийн газраас жүжигчин Ким Сү Хёныг буруугүйг тогтоож, хэргийг хаалаа

Цагдаагийн газраас жүжигчин Ким Сү Хёныг буруугүйг тогтоож, хэргийг хаалаа

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сү Хёныг талийгаач жүжигчин Ким Сае Ронтой насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан гэх мэдээлэл олон сарын турш олон нийтийн анхаарлын төвд байсан билээ. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас тус хэргийг нэгд нэгэнгүй шалгаж дуусан, жүжигчин Ким Сү Хён ямар ч буруугүй, сэжигтэн биш болохыг албан ёсоор зарлалаа.

Сондоны Цагдаагийн газраас Ким Сү Хёныг “Хүүхэд хамгаалах хууль” зөрчөөгүй бөгөөд талийгаачийн гэр бүлээс гаргасан бэлгийн хүчирхийллийн хэрэг бодит байдалтай нийцэхгүй, зохиомол зүйл байсныг баталжээ.

  • Хуурамч аудио бичлэг: Хэргийн хамгийн гол нотлох баримт гэж үзэж байсан ярианы бичлэг нь хиймэл оюун ухаан (AI) ашиглан талийгаачийн хоолойг дуурайлгаж бүтээсэн эд болох нь тогтоогдсон.
  • Хэргийг хаасан байдал: Насанд хүрээгүй хүүхэдтэй уулздаг байсан гэх яриа хуурамч мэдээлэл болох нь батлагдсан тул хэргийг Прокурорт шилжүүлэлгүйгээр шууд хэрэгсэхгүй болгон хаажээ.

Хуурамч мэдээлэл цацсан блогчид шүүхээс ял асууна

Талийгаач Ким Сае Роны гэр бүл болон “Garosero Research Institute” юүтүүб сувгийн блогчин Ким Се Ый нар тус хиймэл оюунаар хийсэн аудио бичлэгийг олон нийтэд тарааж, Ким Сү Хёныг буруутай мэт харагдуулахыг оролдсон байна.

Хуурамч мэдээлэл цацаж, жүжигчний нэр хүнд болон карьерт ноцтой хохирол учруулсан блогчин Ким Се Ыйг өнгөрсөн зургаадугаар сарын 23-ны өдөр баривчилсан бөгөөд түүний шүүх хурал наймдугаар сард болохоор товлогдоод байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд