Америкийн алдарт дуучин, өдгөө 45 настай Кристина Агилера 16 жилийн турш харилцаатай байсан найз залуутайгаа нууцаар хуримласан тухай “Daily Mail” хэвлэл мэдээллээ.
Кристина Агилера болон Мэттью Ратлер нар 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа юм. Тэд 2014 оны 2-р сарын 14-нд сүй тавьсан бөгөөд мөн оныхоо 8-р сарын 16-нд Самер нэртэй охинтой болжээ. Гэсэн хэдий ч хосууд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэх гэж яаралгүй өнөөрийг хүрсэн билээ. Дуучин бүсгүй өмнө нь энэ талаар тайлбарлахдаа хуримаа яаран хийхийг хүсээгүй, харин харилцааныхаа тухайн агшин бүрээс аль болох их баяр баясгаланг мэдрэхийг хүссэн хэмээн ярьж байв.
Гэвч тэдний шийдвэр өөрчлөгдсөн бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр дуучин бүсгүй одоо албан ёсоор гэрлэсэн аж. Одоогоор дуучин болон түүний хамтрагчийн хэн нь ч энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй ч, үгүйсгээгүй байна.
Түүний хоёр дахь гэрлэлт
Хэрэв тэд үнэхээр гэрлэсэн бол энэ нь Кристина Агилерагийн хувьд хоёр дахь гэрлэлт болох юм. Тэрээр өмнө нь Джордан Братмантай гэрлэж байсан бөгөөд тэд Макс нэртэй хүүтэй билээ. Хосууд 8 жил хамт амьдарсны эцэст 2011 оны 4-р сард гэрлэлтээ цуцлуулж байв.

