Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) 2027 оны тэмцээн уралдааны урьдчилсан хуваариа албан ёсоор танилцууллаа. Энэхүү хуваарийн дагуу ирэх жил насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг (ДАШТ) Казахстаны нийслэл Астана хот эх орондоо зохион байгуулахаар болсон байна.
Жүдо бөхийн дэлхийн шилдгүүд цугларах тус тэмцээн нь олимпын циклийн хамгийн хариуцлагатай үед тохиож буйараа онцлогтой.
- Тэмцээний хугацаа: 2027 оны зургаадугаар сарын 7-ноос 14-ний өдрүүдэд үргэлжилнэ.
- Тэмцээний формат: Хувийн болон холимог багийн ангилалд зохион байгуулагдаж, аваргуудаа тодруулна.
- Олимпын сорилго: 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах Зуны Олимпын наадмын өмнөх хамгийн том бэлтгэл, чансааны оноо олгох гол үйл үйл явдал нь “Астана-2027” байх юм.
2027 оны IJF-ийн цуврал тэмцээний хуваарь
Олон улсын жүдо бөхийн холбооны урьдчилсан хуваарьт ДАШТ-ээс гадна уламжлалт Их Дуулга болон Гран При тэмцээнүүд багтсан бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот “Их Дуулга”-аа тогтол залгамжлан зохион байгуулахаар эрхээ авчээ.
| Тэмцээний зэрэглэл | Зохион байгуулагдах хотууд |
|---|---|
| Их Дуулга (Grand Slam) | Парис, Баку, Ташкент, Тбилиси, Душанбе, Улаанбаатар, Лозанна, Будапешт, Абу-Даби, Токио |
| Гран При (Grand Prix) | Линц, Циндао, Лима, Загреб |
Казахстан улс өмнө нь 2015 онд жүдо бөхийн ДАШТ-ийг Астана хотноо амжилттай зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд ийнхүү 12 жилийн дараа дэлхийн хэмжээний нөлөө бүхий тулааныг дахин эх орондоо хүлээн авах гэж байна.
