Дунд болон ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Хятад хэлний гүүр” олон улсын тэмцээний Монгол дахь бүсийн шалгаруулалт амжилттай болж өндөрлөв. Энэхүү нэр хүндтэй оюуны өрсөлдөөнд Монгол-Хятадын Найрамдал сургуулийн сурагчид хэлний мэдлэг, ур чадвараараа тэргүүлж, бахдам амжилт үзүүллээ.
Тус тэмцээний үндсэн шалгаруулалтын шатанд дараах сурагчид байр эзэлсэн байна:
- 12а ангийн сурагч У.Нинжин — Гуравдугаар байр;
- 10б ангийн сурагч Ц.Мөнхжин — “Тусгай байр”;
- 9б ангийн сурагч Ж.Ариунжаргал — “Тусгай байр”;
- 9б ангийн сурагч Л.Алтандөл — “Тусгай байр”.
Тэмцээний үеэр Хятад бийрийн уран бичлэгийн уралдаанд өөрсдийн авьяас чадвараа сорьж, шагналт байр эзэлсэн сурагчдад шагналыг нь албан ёсоор гардуулан өглөө. Уран бичлэгийн төрөлд 12а ангийн сурагч У.Энхжин, 11а ангийн сурагч Б.Хүслэн, 10б ангийн сурагч Shen Жавхлан, 8а ангийн сурагч Chen Naomu нар гуравдугаар байрт шалгарсан бол 9б ангийн сурагч Ү.Төгсзаяа “Тусгай байр”-ын эзэн болсон юм. Сургуулийн захиргаанаас нийт сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэж, хэл соёлоо гүнзгийрүүлэн суралцахыг ерөөлөө.
