HomeСпортКени тамирчин "Бостоны марафон-2026"-д замын дээд амжилт тогтоон түрүүллээ

Кени тамирчин “Бостоны марафон-2026”-д замын дээд амжилт тогтоон түрүүллээ

2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын Бостон хотноо зохион байгуулагдсан 130 дахь удаагийн “Бостоны марафон”-д Кенийн гүйгч Жон Корир тасархай түрүүллээ.

Өдгөө 29 настай Корир 2:01:52 цагийн амжилтаар барианд орсноор тус тэмцээний замын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Тэрээр 2011 онд Геофри Мутайн тогтоож байсан өмнөх дээд амжилтыг 1 минут 10 секундээр ахиулж чадсан юм.

Эрэгтэйчүүдийн төрөлд Танзанийн 34 настай Альфонс Симбу 2:02:47 цагийн амжилтаар удаах байрт орсон бол Кенийн 35 настай Бенсон Кипруто 2:02:50 цагийн амжилтаар гуравдугаар байрт шалгарлаа.

“Бостоны марафон-2026”. Эрэгтэйчүүд:

  1. Жон Корир (Кени) – 2:01:52;
  2. Альфонс Симбу (Танзани) – +0:55;
  3. Бенсон Кипруто (Кени) – +0:58;
  4. Хайлемариам Кирос (Этиоп) – +1:50;
  5. Зухайр Талби (Марокко) – +1:53;
  6. Тебелло Рамаконгана (Лесото) – +2:26;
  7. Чарльз Гикс (Их Британи) – +2:43;
  8. Рихард Рингер (Герман) – +2:55;
  9. Алекс Масай (Кени) – +3:40;
  10. Милкеса Менгеша (Этиоп) – +3:43.

Жон Корир ийнхүү Бостоны марафонд хоёр жил дараалан аваргын титмээ хамгаалж байна. Тэрээр 2025 онд 2:04:45 цагийн амжилтаар барианд орж түрүүлж байсан билээ.

Марафоны “Мэйжор” цуврал тэмцээнүүдийн хуанлид зааснаар дараагийн томоохон уралдаан болох “Лондонгийн марафон” энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах хуваарьтай байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд