HomeСпорт"Улаанбаатар марафон 2026" ойртож, оролцогчдод бэлтгэлээ зөв хийхийг санууллаа

“Улаанбаатар марафон 2026” ойртож, оролцогчдод бэлтгэлээ зөв хийхийг санууллаа

Хагас болон бүтэн марафонд оролцогчдод үндсэн зөвлөгөө өгч байна

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 38 хоног үлдээд байна. Энэ жилийн арга хэмжээ тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхлэх юм. Үүнтэй холбоотойгоор хагас болон бүтэн марафонд оролцох хүмүүсийн үндсэн бэлтгэлд зориулсан зөвлөгөө, мэдээллийг хүргэжээ.

Холын зайд гүйхээр бэлтгэж буй оролцогчид уралдаан хүртэл тогтмол давтамжтай гүйх төлөвлөгөө гаргаж, тууштай бэлтгэл хийх шаардлагатайг онцолсон байна. Мөн гүйлтийн техникийг зөв эзэмших нь гэмтлээс сэргийлэхээс гадна амжилтаа ахиулах чухал нөхцөл болдог аж. Гүйх үедээ хөлийн өлмий болон улаар гишгэхээс илүүтэй бүтэн гишгэж, зөв алхамтай гүйх нь илүү тохиромжтой гэж зөвлөжээ.

Үүнээс гадна биеийн онцлог, сэргэлтийн хугацаагаа харгалзан бэлтгэлийн ачаалал, давтамжаа зөв тохируулах нь чухал гэж үзсэн байна. Хувцас, хэрэгслийн хувьд хөлд эвтэйхэн, өмнө нь өмсөж дассан гутал, хөлс сайн шингээдэг хувцас сонгохыг зөвлөжээ. Харин уралдааны өдөр шинэ хувцас, шинэ хэрэгсэл ашиглахаас татгалзах хэрэгтэйг сануулсан байна. Учир нь өмнө нь хэрэглэж байгаагүй зүйлс нь биед тухгүй мэдрэмж төрүүлэх, холгох зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй юм.

Бүртгэлийг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл үргэлжлүүлнэ

“Улаанбаатар марафон”-д оролцох хүсэлтэй хүмүүсийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэхээр болжээ. Иймээс оролцогчид бүртгэлээ хугацаанд нь баталгаажуулж, үлдсэн хугацаанд бэлтгэлээ зөв зохион байгуулах шаардлагатай байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд