Британийн найруулагч Пол Кинг сүүлийн жилүүдэд дэлхий даяар хүүхэд багачуудын дунд асар их нэр хүндтэй болоод байгаа “Лабубу” (Labubu) тоглоомон мангасын тухай бүрэн хэмжээний кино найруулахаар болжээ. Энэ тухай Deadline сэтгүүл мэдээлснийг Mongolnews24.com дамжууллаа.
Бодит зураг авалт болон анимейшн хосолсон хэлбэрээр бүтээгдэх уг төсөл дээр Хятадын тоглоом үйлдвэрлэгч “Pop Mart” компани болон “Sony Pictures” студи хамтран ажиллахаар болсон байна. Киноны зохиолыг Стивен Левинсон бичих аж.
Найруулагч Пол Кингийн хувьд өмнө нь “Майти Буш” инээдмийн цуврал, “Паддингтоны адал явдал” анимейшн кино болон Тимоти Шаламегийн тоглосон “Вонка” мюзикл зэрэг бүтээлүүдээрээ үзэгчдэд хэдийн танил болсон билээ.
