НүүрОлон улсын мэдээГудамжнаас том алмаазтай бөгж олсон бүсгүй хулгайн хэрэгт холбогджээ

Гудамжнаас том алмаазтай бөгж олсон бүсгүй хулгайн хэрэгт холбогджээ

ОХУ-ын Санкт-Петербург хотод нэгэн бүсгүй гудамжнаас том алмаазтай бөгж олж авсныхаа дараа хулгайн эрүүгийн хэрэгт холбогджээ. Энэ талаар хотын шүүхүүдийн Нэгдсэн хэвлэлийн албаны дарга Дарья Лебедева Telegram сувгаараа мэдээлсэн байна.

Мэдээлснээр, бөгжний эзэн кино театрт орохын өмнө автомашиндаа гартаа тос түрхэхдээ бөгжөө тайлжээ. Улмаар машинаас буух үедээ бөгжөө унагаасан байна.

“Маша нөхөртэйгөө кино үзэж байх хооронд Таисия Кронверкскийн өргөн чөлөөгөөр явж байгаад бөгжийг олж, өөртөө авчээ” гэж Лебедева ярьсан байна.

Хэрэгт холбогдогчид оршин суугаа газраасаа явахгүй байх баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Түүнийг их хэмжээний хулгай үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд дээд тал нь 6 жил хорих ял оноож болзошгүй.

1.22 каратын алмаазтай уг бөгжийг 852 000 рубль буюу ойролцоогоор 36 652 017 төгрөгөөр үнэлжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд