НүүрНийгэм"Miss Grand International 2026": Монгол Улсыг төлөөлөн оролцож буй оролцогчийн эрх бүхий...

“Miss Grand International 2026”: Монгол Улсыг төлөөлөн оролцож буй оролцогчийн эрх бүхий байдлыг тодруулж байна

Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй “Miss Grand International 2026” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Амбер Юхань оролцож байна. Есдүгээр сарын 18-нд эхэлж, аравдугаар сарын 10-нд өндөрлөх тус тэмцээнд тэрбээр “Mongolia” гэсэн тууз болон Монгол Улсын төрийн далбаатайгаар оролцсоор байгаа юм.

Салбарын яам Тайландын талд албан бичиг хүргүүлэв

Цахим орчинд тус оролцогчийг БНХАУ-ын иргэн гэх мэдээлэл тархсантай холбогдуулан Монгол Улсын нэрийн өмнөөс оролцох эрхийг хэн, ямар журмаар олгосон нь одоогоор тодорхойгүй байна.

Үүнтэй холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Гадаад харилцааны яам болон Тайланд дахь Элчин сайдын яамаар дамжуулан холбогдох ажиллагааг эхлүүлжээ. Мөн салбарын сайд нь Тайландын Гадаад хэргийн сайдад албан бичиг хүргүүлэн хариу хүлээж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд уг оролцогчийн иргэншил болон Монголыг төлөөлөх эрхийн үндэслэлийг үргэлжлүүлэн шалгаж байна.

“Miss Grand International”-ийн албан ёсны танилцуулга

Тус тэмцээний албан ёсны бүртгэлд Амбер Юханийг Монгол Улсын төлөөлөгчөөр бүртгэсэн бөгөөд 177 сантиметр өндөртэй, гоо сайхны салбарын бизнес эрхлэгч хэмээн танилцуулжээ. Оролцогчид есдүгээр сарын 18–19-ний өдрүүдэд Тайландад цуглаж, хөтөлбөрийн дагуу тэмцээндээ оролцож байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд