Монголын жүдоч Т.Ариунзаяа Азийн наадмын эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, тэмцээнээ дэд аваргын амжилтаар өндөрлүүллээ. Тэрбээр финалд БНСУ-ын Хух Мимитэй барилдаж, үндсэн цагт оноогоор ялагдсан байна.
Хух Мими нь Парисын олимпын мөнгөн медальт бөгөөд 2024 оны дэлхийн аварга цолтой жүдоч юм.
Нэмэлт цагт Ким Хьон А-г ялж финалд шалгарчээ
Т.Ариунзаяа хагас шигшээд БНАСАУ-ын Ким Хьон Атай учраа таарсан байна. Энэ оны Азийн аварга өрсөлдөгчтэй хийсэн барилдаан үндсэн цагт шийдэгдээгүй тул нэмэлт цагт үргэлжилжээ.
Шийдвэрлэх мөчид Т.Ариунзаяа юүко үнэлгээ авч, ялалт байгуулснаар аваргын төлөө барилдах эрхээ авсан байна. Улмаар финалд хүчтэй өрсөлдөгчтэй барилдаж, Азийн наадмын мөнгөн медалийн эзэн боллоо.
