«Баффи — цус сорогчдын ангууч» болон «Би таны ээжтэй хэрхэн танилцсан» цувралуудаар алдартай Америкийн жүжигчин Элисон Ханниган охинтойгоо гайхалтай адилхан төрхөөрөө шүтэн бишрэгчдээ алмайруулжээ.
Жүжигчин гэр бүлийн зургаа Instagram хуудсандаа нийтэлсэн байна. Тэрээр 14 настай охин Киватэйгээ хамт цагийг хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа хуваалцжээ. Ээж, охин хоёр Британийн тансаг зэрэглэлийн зөөлөн тоглоомын алдартай брэндийн зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон байна.
Элисон Ханниган охинтойгоо маш хөгжилтэй, сайхан цагийг хамт өнгөрүүлсэн гэжээ. Тэрээр мөн Киватэй хамт авахуулсан шинэ селфи зургаа нийтэлсэн байна.
Зургийг харсан сошиал хэрэглэгчид ээж, охин хоёрын ижил төстэй төрхийг онцолжээ. Ханниганы шүтэн бишрэгчид тэднийг бараг хуулбар мэт харагдаж байна хэмээн бичсэн бөгөөд зарим нь хошигнон Кива үнэхээр түүний охин уу, эсвэл ихэр эгч нь юм уу гэж асуусан байна.
“Охин чинь яг чиний нүүрний хуулбар юм байна!”
“Энэ охин чинь чиний ихэр шиг харагдаж байна!”
“Энэ үнэхээр охин чинь уу, эсвэл ихэр эгч чинь юм уу?”
Элисон Ханниган 2003 оны 10-р сараас жүжигчин Алексис Денисофтой гэр бүл болон амьдарч байгаа. Хос хоёр охинтой бөгөөд том охин Сатьяна нь 17, бага охин Кива нь 14 настай.
