Сингапурын эрх баригчид автобусанд олон нийтийн хэв журам зөрчсөн тохиолдолд 400 орчим ам.долларын торгууль ногдуулж эхлэхээр болжээ. Энэ тухай Сингапурын Газрын тээврийн газраас нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.
Шинэ журам 2026 оны есдүгээр сарын 23-наас эхлэн хэрэгжиж эхэлнэ. “Автобусанд олон нийтийн хэв журам зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцно. Торгуулийн дээд хэмжээ 500 сингапур доллар (392 орчим ам.доллар) байна” хэмээн мэдээлэлд дурджээ.
Автобусанд чанга хөгжим сонсох, хоол идэх, хог хаях, сандал дээр хөлөө тавихыг хориглох бөгөөд ийм үйлдэл гаргасан зорчигчдыг торгох юм.
Харин зорчигчдын амь насанд аюул заналхийлэх эсвэл тээврийн хэрэгслийг бохирдуулах зэрэг илүү ноцтой зөрчил гаргавал 5,000 сингапур доллар (3,900 орчим ам.доллар)-ын торгууль ногдуулахаар тусгажээ.

Манайд ч гэсэн ийм хууль хэрэгтэй байна
Сингапур ч аргагүй соёлтой, журамтай газар юм аа