Ираны Дээд удирдагч агсан Али Хаменеигийн гэргий Мансуре Хожасте өнгөрсөн бямба гараг буюу 2-р сарын 28-ны өдөр АНУ болон Израилийн агаарын дайралтын үеэр авсан шархаа даалгүй таалал төгссөн байна.
Энэ талаар Mongolnews24.com сайт Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдээс эш татан мэдээллээ. Мэдээлэлд дурдсанаар, тэрээр АНУ-Израилийн хамтарсан агаарын цохилтын үеэр Дээд удирдагчийн өргөөнд Хаменеигийн хамт байсан бөгөөд уг халдлагын улмаас Дээд удирдагч болон түүний гэр бүлийн хэд хэдэн гишүүн амь үрэгдсэн юм.
Аятолла Али Хаменеи өнгөрсөн бямба гарагийн өглөө амь үрэгдсэн боловч Ираны тал энэ мэдээллийг дараа өдөр нь л албан ёсоор баталгаажуулсан билээ.
