АНУ-ын Вашингтон мужид хоёрдугаар сарын 24-ний өглөө орон сууцны байшингийн гадна зэвсэгт халдлага гарч, халдагч этгээд болох 32 настай эрэгтэйг оролцуулаад нийт таван хүн амиа алдсан хэрэг гарлаа.
Энэ талаар Пирс тойргийн цагдаагийн газрын хэвлэлийн мэдээллээс эш татан Mongolnews24.com сайт мэдээлэв.
Хууль хяналтынхны мэдээлснээр, гэмт этгээд бусадтай харилцахыг хориглосон шүүхийн шийдвэрийг зөрчин халдлага үйлдсэн байна. Хэргийн газарт ирсэн цагдаагийн ажилтнууд байшингийн гадна хүмүүс рүү хутга барин дайрч байсан эрэгтэйг илрүүлжээ.
Цагдаа нар халдагч этгээдийн өөдөөс гал нээж, хэргийн газар дээр нь устгасан байна. Халдагчийг оролцуулаад нийт дөрвөн хүн газар дээрээ нас барсан бол тав дахь хохирогч эмнэлэгт хүргэгдсэн ч авсан шархаа даалгүй нас баржээ.
Уг хэрэг орон нутгийн эрх баригчдын анхаарлыг ихээр татаж байна. Учир нь гэмт этгээдэд бусадтай харилцахыг хориглосон шүүхийн шийдвэрийг албан ёсоор гардуулж өгөөгүй байсан нь халдлага үйлдэх боломжийг олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.
