HomeОлон улсын мэдээЯлалтын баярын өдрүүдэд халдлага гарвал Киевт хүчтэй цохилт өгнө гэж ОХУ анхааруулав

Ялалтын баярын өдрүүдэд халдлага гарвал Киевт хүчтэй цохилт өгнө гэж ОХУ анхааруулав

ОХУ дөрөв хоногийн дараа дэлхийн II дайны ялалтын 81 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Москва хотын Улаан талбайд уламжлалт цэргийн жагсаал болох ч энэ жил цэргийн техник, хэрэгсэл оролцуулахгүйгээр харьцангуй даруухан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үүнд Украины дрон, нисэгчгүй онгоцнууд сүүлийн үед Москва болон Уралын нуруу хүртэл нисэж, довтлох болсон нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Арменид болсон Европын улс төрийн нэгдлийн хурлын үеэр “Манай дрон Улаан талбайн парадын үеэр дээгүүр нь нисэж чадна” гэж мэдэгдсэн юм.

Ялалтын баярын жагсаалд гадаадын олон зочин оролцдог тул ОХУ-ын БХЯ-наас Украинд хандан албан ёсны анхааруулга гаргажээ. Тус яамны мэдэгдэлд “Манай Зэвсэгт хүчний командлагч В.Путин энэ сарын 8-9-нд гал зогсоох тушаал өгсөн. Хэрэв Ялалтын баярын үеэр Украины талаас ямар нэг халдлага хийвэл бид Киев хотод том цохилт өгнө гэдгээ анхааруулж байна. Киев хотын иргэд, гадаадын ЭСЯ-ны ажилтнуудыг хотоос гарч явахыг мэдэгдье” гэжээ.

Гол үйл явдлууд:

  1. ОХУ дэлхийн II дайны ялалтын 81 жилийн ойг тэмдэглэнэ
  2. Улаан талбайн жагсаалыг цэргийн техникгүйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн
  3. ОХУ энэ сарын 8-9-нд гал зогсоохоо мэдэгдсэн
  4. Украины талаас халдлага гарвал Киевт том цохилт өгнө гэж анхааруулсан

Энэхүү мэдэгдлийн дараа Украины Ерөнхийлөгч Зеленский тавдугаар сарын 6-наас гал зогсоохоо зарласан байна. Тэрээр “Хүний амь нас бол ямар нэг баяраас илүү үнэтэй зүйл. Бид гал зогсооно” гэж хэлжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд