Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын хоёр тамирчин мөнгө, хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн “Женко” клубийн тамирчид болох Б.Алтанцэцэг, Г.Бямбасүрэн нар дэлхийн аваргын медальтай эх орондоо ирсэн байна.
Тус тэмцээн 2026 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, өндөрлөсөн юм.
Б.Алтанцэцэг 59 кг-ын жинд мөнгөн медаль хүртжээ
Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өрсөлдсөн “Женко” клубийн тамирчин Б.Алтанцэцэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн эзэн болсон байна.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүч сорьсон тус клубийн тамирчин Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын шагналын тавцанд гарчээ.
Ийнхүү арваннэгдүгээр сарын 6-8-нд Узбекистаны Ташкент хотод зохион байгуулагдсан самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Хан-Уулын “Женко” клубийн тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
