НүүрСпортҮндэсний бөхийн залуучуудын УАШТ-д аймгийн заан Р.Омар түрүүлж, “Алдар” спорт хороо багийн...

Үндэсний бөхийн залуучуудын УАШТ-д аймгийн заан Р.Омар түрүүлж, “Алдар” спорт хороо багийн дүнгээр манлайллаа

Аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит 20 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Дархан-Уул аймагт зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Улсын хэмжээний 60 гаруй залуу хүчтэн тойргийн журмаар уран мэх, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, улсын хошой аварга, аймгийн заан Р.Омар тэргүүлж, залуучуудын улсын аваргаар тодорлоо.

Хувийн болон багийн дүнгээр тодорсон шилдгүүд

Барилдааны үзүүр түрүүнд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын заан О.Сумьяабазар шалгарч мөнгөн медаль хүртсэн бол Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, өсвөр үе, залуучуудын улсын дөрвөн удаагийн аварга, аймгийн заан Д.Нарантулга гуравдугаар байрт орж хүрэл медалийн эзэн болов.

Харин багийн нэгдсэн дүнгээр дараах байгууллагууд эхний гурван байрыг эзэллээ:

  • Тэргүүн байр: БХЯ-ны Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо,
  • Хоёрдугаар байр: Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар,
  • Гуравдугаар байр: “Эв Монгол” клуб.

Тусгай шагналтнууд

Тэмцээний үеэр уран хурц барилдаан, ирээдүйтэй ур чадвараараа онцгойрсон залуу бөхчүүдэд тусгай шагналуудыг гардууллаа. Тодруулбал, “Уран барилдаант бөх”-өөр У.Мөнгөншагай, “Өсөх ирээдүйтэй бөх”-өөр Д.Мөнх-Отгон нар шалгарсан бол УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрэмжит шагналыг А.Сумъяабазар, Ч.Өлзийнаран нар тус тус хүртсэн байна.

Үндэсний бөхийн залгамж халааг бэлтгэх, залуу тамирчдын ур чадварыг сорих зорилготой энэхүү уламжлалт тэмцээн орон нутагт зургаа дахь жилдээ тогтвортой зохион байгуулагдаж байгаа нь залуу бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг ахиулахад чухал хөшүүрэг болж байна. Тойргийн журмаар явагдсан өрсөлдөөнт барилдаанаас тодорсон эдгээр залуу хүчтэнүүд цаашид улс, аймгийн цолтнуудын эгнээнд хүч түрэн орж, үндэсний бөхийн дэвжээг чимэх ирээдүйтэй боловсон хүчин гэдгээ батлан харууллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд